Нийт Монголын элэг нэгт ахан дүүс, гадаад дотоодын бизнесийн түншүүд болон мэргэжил нэгт нөхөд, хамтран ажиллагч эрхэм нөхөд та бүхнийхээ амар амгаланг айлтгаж АНОДЖИН ХХК-ын цахим хуудсанд тавтай морилохыг уръя.

       Манай компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд орон нутгийн тээвэрлэлт, олон улсын тээвэр зуучлал, гаалийн бүрдүүлэлт зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ийнхүү ажиллах даа “Амжилтын үндэс-Оновчтой тээврийн шийдлээс” уриан доор Аноджин компанийн нийт хамт олон маань нэгдэн харилцагч, үйлчлүүлэгчийнхээ зорилгыг эрхэм болгож, хүлээсэн үүрэг хариуцлагаа өндөрт тавьж, үйлчилгээний чанар, нэр хүндээрээ ямагт тэргүүлэх байр сууринаас ажилладаг билээ.

       Хүлээн авагч болон харилцагч та бүхэн дээ цаг алдалгүй шинэ үйлчилгээ, шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд өрсөдхүйц үнэтэйгээр түргэн шуурхай найдвартай тээвэрлэлтийг ямагт санал болгох болно.

       Таны ажил, үйлс, амьдралд тань өөдрөг, бадрангуй байхыг хүсэн ерөөж цаашидын их үйлсэд тань дундрашгүй АМЖИЛТЫГ ЕРӨӨЕ.

       Манай үүд, хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх бөгөөд бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа хэзээд таатай байх болно.

 

Хүндэтгэсэн: А.Энхмандах