2

 

Монгол улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос эхлэн үүсэн хөгжсөн Тээвэр зуучийн салбар нь өдгөө Монгол улсын гадаад худалдаа, тэр тусмаа экспорт-импортын гадаад худалдаанд гүйцэтгэж буй үүрэг, хувь хэмжээгээр маш чухал байр суурийг эзэлж байна.

Манай компани нь Монгол улс руу импортлогдож байгаа болон Монгол улсаас экспортоор гарч буй бүхий л ачаа, барааны тээвэрлэлт, түүн дотор чингэлгийн тээвэрлэлт, овор ихтэй болон задгай төнөг төхөөрөмж, бусад задгай ачааны тээвэрлэлтийг хийж байна.

Манай компани нь Монгол улсаас гадаад улс орон руу тээвэрлэх бүхий л төрлийн ачаа барааг дэлхийн аль ч өнцөг булан руу найдвартай, түргэн шуурхай хүргэж байна.

Танд тээвэрлэлтийн хамгийн зохимжит хувилбарыг санал болгож үүнд:

• Тээврийн төрлөө сонгож тариф гаргах

• Гаалийн бүрдүүлэлт

• Баглаа боодол

• Ачаа хүргэлт, авалт

• Тээврийн даатгал

• Чингэлгийн болон задгай ачааны тээврийг авто, агаар, төмөр замын, усан зам зэрэг тээврийн бүх төрлөөр мэргэжлийн өндөр түвшинд өөрийн үйлчилгээг хүргэж байна.

 
Танд автотээврийн үйлчилгээ шаардлагатай бол бид даац сайтай, автомашинуудаар бүх төрлийн тээвэрлэлтийг гүйцэтгэхэд бэлэн байна.

Үйлчилгээний төрөл:

• Орон нутгийн авто тээвэр

• Хот доторхи авто тээвэр

• Олон Улсын авто тээвэр

 

Таны ачааг тээвэрлэх явцад гарч болзошгүй эрслдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү үйлчилгээг та сонгож болно.  Энэ үйлчилгээг сонгосноор та дараах эрслүүдээс үүссэн хохиролыг даатгалын компаниар төлүүлэх боломжтой.

• Гал, дэлбэрэлт

• Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах

• Ачааг хаях*  (Jettison)

• Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах

• Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)

• Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл*, хулгай(чингэлэгээр нь бүхэлд нь хулгайд алдах)

• Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх гэх мэт

 

Хэрэв таны ачаа гаалийн хяналтын талбайгаар орж ирээд хэрхэн  яаж гаалиа хийхээ мэдэхгүй байгаа бол энэ асуудлыг бидэнд даатга. Бид таны өмнөөс гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэн хийхээс гадна таньд мэргэжлийн зөвлөлгөө өгөх болно.