Бидний тухай

            Аноджин транс нь 2006 оноос гаалийн болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд Монголын Тээвэр зуучийн компаниудын дунд тодорхой байр суурь эзэлж чадсан.

            Сүүлийн жилүүдэд цар хүрээгээ тэлэн Монгол-Хятадын хилийн Замын Үүд, Монгол Оросын хилийн Сүхбаатар, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төмөр замын дагуух томоохон өртөө болон хотуудад салбар газруудаа нээн үйл ажиллагаагаа улам тэлж эрчимжүүлэн ажиллаж байна.

             Манай компани нь Монголын тээвэр зуучуудын нэгдсэн холбоо МТЗНХ, МҮХАҮТ-н гишүүний хувьд Монгол орны эдийн засаг гадаад худалдааны салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ гадаад харилцаагаа өргөжүүлэхийн тулд Олон Улсын Тээвэр Зуучлалын байгуулагуудын холбоо / FIATA / -ийн гишүүн болон ажиллаж байна. 

             Бид бүхэн үйлчлүүлэгч нартаа Экспорт, Импорт, Дамжин өнгөрөх Тээврүүдийг төмөр зөм болон авто зам агаарын болон далайн тээврийн хэлбэрүүдээр дамжуулан хаалганаас хаалганд хүргэн өгч үйлчилдэг.

             Мөн хамтран ажиллагч гадаадын тээвэр зуучийн байгуулагуудаараа дамжуулан дэлхийн аль ч улс орноос ачаа тээврийг түргэн шуурхай найдвартайгаар итгэл дүүрэн тээвэрлэнэ. Бид Монголын тээвэр зуучлалын зах зээлд тээврийн хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар нэр хүндээрээ ямагт тэргүүлэх байр сууринаас үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, танд шинэ үйлчилгээ сэтгэлд нийцэхүйц үнийг ямагт санал болгох болно. 

 

             Аноджин ХХК.