Аноджин ХХК нь 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар 14 жилийн турш гаалийн болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд Монголын Тээвэр зуучийн компаниудын дунд тодорхой байр суурь эзэлж чадсан. Сүүлийн жилүүдэд цар хүрээгээ тэлэн Монгол-Хятадын хилийн Замын Үүд, Монгол Оросын хилийн Сүхбаатар, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төмөр замын дагуух томоохон өртөө болон хотуудад салбар газруудаа нээн үйл ажиллагаагаа улам тэлж эрчимжүүлэн ажиллаж байна. Манай компани нь Монголын тээвэр зуучуудын нэгдсэн холбоо МТЗНХ удирдах зөвлөлийн гишүүн, МҮХАҮТ-н гишүүний хувьд Монгол орны эдийн засаг, гадаад худалдааны салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ гадаад харилцаагаа өргөжүүлэн холбоогоор дамжуулан Олон Улсын Тээвэр Зуучлалын байгуулагуудын холбоо / FIATA / -ийн гишүүн болон ажиллаж байна. Бид бүхэн үйлчлүүлэгч нартаа Экспорт, Импорт, Дамжин өнгөрөх Тээврүүдийг төмөр зам болон авто зам агаарын болон далайн тээвэр болон холимог тээврийн хэлбэрүүдээр дамжуулан хаалганаас хаалганд хүргэн өгч цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой. Бид Монголын тээвэр зуучлалын зах зээлд тээврийн хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар нэр хүндээрээ ямагт тэргүүлэх байр сууринаас үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, танд шинэ үйлчилгээ сэтгэлд нийцэхүйц үнийг ямагт санал болгох болно.
Та утсаа бариад залгахад л хангалттай. Үлдсэнийг бидэнд даатга. Бид найдвартай, хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэн таны гарт атгуулах болно.